ФОТО: 2020, 2021 оны ШИЛДЭГ гэрэл зургууд


МГЗНХ-ноос өнөөдөр 2020, 2021 оны гэрэл зургийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг “Norphei Art” галерейд дэлгэлээ. “2020, 2021 оны гэрэл зургийн шилдэг бүтээл”-д нийт 50 гаруй гэрэг зурагчны шилдэг 60 бүтээл багтсан бөгөөд “Шилдгийн шилдэг” бүтээлийг үзэсгэлэнгийн хаалтын өдөр буюу энэ сарын 22-нд мэргэжлийн зураач, гэрэл зурагчдаас бүрдсэн шүүгчид шүүж тодруулна.
Соёлын яамны дэмжлэгээр “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд нээгдсэн уг үзэсгэлэн энэ сарын 18-22-ны өдрүүдэд олон нийтэд хүрнэ МГЗНХ-ноос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ