Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж, цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан. Уг хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Х-г ЭХТА-ийн 10.1-1 дэх хэсэг заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлддсэн, шүүгдэгч М-тэй бүлэглэн ЭХТА-ийн 17.2-1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг ЭХТА-ийн 28.5-1 дэх хэсэгт заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, ЭХТА-ийн 28.7-2-т заасан “Цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн”, ЭХТА-ийн 28.15-1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч М-г ЭХТА-ийн 28.5-1, 17.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч Х-тэй бүлэглэн үйлдсэн, ЭХТА-ийн 28.8-1-д заасан “байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн ЭХТА-ийн 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
Х, М нарт Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, шүүгдэгч М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн 28.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,
Шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Уншиж байна |