Баян Монгол чуулга пянзны баяр тэмдэглэнэ

Баян Монгол чуулга 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн пянзны баяраа энэ сарын 19-ны 19:00 цагаас On’n Off Production House-д тэмдэглэхээр болжээ.
Анхны пянзаа 1980 онд тухайн үеийн ЗХУ-д хэвлүүлж байсан бол шинэ пянзаа Япон улсад хэвлүүлжээ. Пянзанд Баян Монгол, Хорвоо амгалан байг, Аавдаа, Мөрөөдөл, Алтаргана зэрэг Монгол ардын болон Монголын хөгжмийн зохиолчдын 12 бүтээлүүд багтсан байна. Тус пянзанд 1980 онд хэвлүүлж байсан пянзанд багтсан уран бүтээлүүдээ шинэчлэн найруулж тоглосон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ