"Шидэт хайрцаг" орон нутгийг зорино

Сүхбаатарын талбайд байрлуулсан улаан өнгийн чингэлгийг та бүхэн анзаарсан байх. Энэ бол энгийн нэг чингэлэг биш “Шидэт хайрцаг”. “Magic box” төслийн Б.Цолмон тэргүүтэй 15 залуу чингэлгийг тохижуулан “Magic box” явуулын номын санг бүтээсэн байна.
Уг номын сан хүүхдүүдийг номоор хангахаас гадна тэднийг хөгжүүлэх шатар, код бичих, хүүхдийн иогийн сургалтууд явагдах аж.
Явуулын номын санг орон нутгийн хүүхдэд зориулах гэнэ. Учир нь сумдын хүүхдүүд хичээл хийх, ном унших орчин төдийлөн хангалттай биш. Тиймээс тэдэнд зориулан “Шидэт хайрцаг”-ийг бүтээжээ. Төслийн залуус олон тэрбумаар нэг номын сан байгуулж байхаар хямд төсөр зардлаар олон номын сан байгуулж, олон хүүхдэд хүргэхийг зорьж буйгаа хуваалцаж байна.
Номын сангийн фондыг үндэсний өгөх өдрийн хүрээнд хандиваар бүрдүүлсэн байна. Уг явуулын номын сан Сүхбаатарын талбайд долоон хоног байрлана.
Г.Чоглойдорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ