Архидан согтуурсан залуу хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэг гарлаа
2021-10-29

 

Цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23:44 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Астра вилла хотхоны 207-р байрны гадаа хүн халдлагад өртсөн байна, юу болсон нь мэдэгдэхгүй, хувцас нь урагдаж цус болсон эмэгтэй хүн байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалтын ажиллагаа явуулсан байна.

 

Шалгалтаар тус байранд түр оршин суух 24 настай, эмэгтэй Б гэгчийг хамтран амьдрагч болох 35 настай, эрэгтэй Ч гэгч нь согтуурсан үедээ цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биеийн бүх хэсэгт 28 тооны хутганы шархтай, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж зугтаажээ. Шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээд Ч гэгчийг олж саатуулан, тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

 

Урьдчилсан байдлаар холбогдогч нь талийгаачтай таарамжгүй харилцаатай байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

 

Эх сурвалж: ЦЕГ

Shuud.mn
Сонин хачин