Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг Монгол уран бичгээр бичжээ

Аймаг, нийслэлийн ЕБС-ийн 37 сурагч хамтран НҮБ-ын дүрмийг монгол уран бичгээр бичжээ. Тэд бүтээлээ өнөөдөр НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчид гардууллаа.
Монгол дахь суурин төлөөлөгч номыг бүтээсэн хүүхдүүдэд талархал илэрхийлээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө гэдгээ хэллээ.
Энэхүү бүтээл нь цорын ганц бөгөөд эх хувь нь НҮБ-ын төв байранд тавигдах юм байна. Харин хуулбар нь Гадаад харилцааны яаманд хадгалагдана.
НҮБ-ын дүрмийг Монгол бичгээр бүтээх төслийг Монгол дуу дүрс ТББ-ын тэргүүн Баясгалан санаачлан зохион байгуулжээ.
Дашрамд дурдахад Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны энэ өдөр НҮБ-ын Бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элсэж, БНМАУ-ын төрийн далбаа Нью-Йоркийн тэнгэрт мандуулсан түүхэн өдөр юм.
Г.Чоглойдорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ