Том хотхонуудад цоожны гол өрөмдөн, эд зүйлс хулгайлсан хэргүүд гарчээ

Сүүлийн үед Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт орон сууцны хаалганы цоожийг өрөмдөж онгойлгон, эд зүйл хулгайлсан найман гэмт хэрэг гарсан байна. Тухайлбал, Дүнжингарав, Оргил Стар хотхон, Могул таун, Ривер гарден зэрэг хорооллын найман айлын цоожны голыг өрөмдөн орсон хулгайн хэргүүд гарчээ. Одоогоор эзэн холбогдогчийг тогтоогоогүй байгаа аж.
Тиймээс хотхон хорооллын харуул хамгаалалтыг чангатгах, камерын хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ