Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг нүхэн жорлонгоос олжээ

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг нүхэн жорлонгоос олжээ

 

Налайх дүүргийн зургаадугаар хороонд байрлах Тэнгэрийн энерги бясалгалын төвөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 25 настай О гэх эмэгтэй сураггүй алга болсон хэрэг гарсан билээ. Түүнийг улс орон даяар эрэн хайсан ч олоогүй.

 

Тэгвэл өчигдөр буюу 10 дугаар сарын 11-ний өдөр нэгэн иргэнээс нүхэн жорлонд эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид ажиллаж, урьдчилсан байдлаар сураггүй алга болсон О болохыг тогтоожээ. Цагдаагийн байгууллага хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд нарийн шинжилгээгээр үхлийн шалтгааныг эцэслэн тогтооно.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ