Хангарьд ордонд Дээд шүүх төвхнөх үү
2021-10-11

Төрийн Ордонд зохион байгуулагдсан нийт шүүгчийн анхдугаар чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлсэн билээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Төрийн тэргүүний хувьд Улсын Дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн. Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” хэмээн тэмдэглэсэн юм.

 

Магадгүй Ерөнхийлөгч Хангарьд ордныг Улсын дээд шүүхэд шилжүүлэн өгөх чиглэлийг өгсөн байж болзошгүй юм.

 

 

Яармагт хотын захиргааны шинэ байр ашиглалтад орсон. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг энэ ондоо багтан, шинэ байр руу нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаад буй. Эхний ээлжинд Хангарьд ордонд байрлаж буй байгууллагуудыг нүүлгэнэ гэдгийг хотын холбогдох албаныхан мэдэгдсэн билээ.

 

НИТХ өнгөрсөн жил Хангарьд ордныг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг гаргасан ч Төрийн тэргүүний өгсөн чиглэлийн дагуу тус барилгад шүүхийнхэн төвхнөж магадгүй байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин