Цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн албан хаагчид өдөр шөнөгүй, хүйтэнд хөрч, халуунд халаад 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Гэр бүлдээ зарцуулах цаг завгүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Гэтэл сүүлийн үед жагсаал цуглаан нэрээр олон нийтийг өдөөн турхирч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн байгууллага, албан хаагчдын нэр хүндийг унагаах үйлдлүүд гарч байна. Д.Монголхүү, Э.Одбаяр нарын иргэд жагсаал цуглаан нэрээр цагдаагийн албан хаагчдын эсрэг турхирсан үйлдэл гаргаж байна. Энэ бүхэнд цагдаагийн албан хаагчид хүлцэнгүй хандаж, дуугүй байдаг. Танхай этгээдүүд цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд цагдаагийн байгууллага албадлагын арга хэмжээ авах хуультай. Энэ арга хэмжээг буруугаар мушгиж, иргэдийг цагдаагийн эсрэг турхирч байгаад харамсаж буй тус холбооны тэргүүн Н.Алтанбаатар илэрхийллээ.
Мөн тэрбээр цагдаагийн албан хаагчдыг өдөөн турхирсан үйлдэлдээ дөрөөлөн улс төрийн дараагийн акцаа хийх тавилттай жүжиг явж байна. Монгол Улс эрхзүйт төртэй, хуультай улс. Нэг танхай этгээдийн гаргасан үйлдлийн төлөө жагсаж, цуглаад явах нь утгагүй. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, сүр хүчийг унагаасан байдал үргэлжилбэл цаашид энэ байгууллага иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй байдалд хүрнэ. Тиймээс цагдаагийн албан хаагчдын эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудад хандана гэдгээ хэлж байна.
Б.Хэрлэн