Бусдын данснаас их хэмжээний мөнгө авсан залуусыг барьжээ
2021-10-07

 

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух иргэн А-гийн банкны данснаас найман сая төгрөг алдагдсан гэх гомдол иржээ. Эрүүгийн цагдаагийн албан хаагчид гомдлын мөрөөр ажиллаж, уг хэргийг 24 настай А, 26 настай Б нар үйлдсэн болохыг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад иргэдээс “Данснаасаа мөнгө алдсан”, “Бараа захиалж, бусдад их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан” гэх зэрэг гомдол мэдээлэл тасраагүй байна. Иймд иргэдийг хуурамч мэдээлэлд итгэж, цахим орчинд регистрийн дугаар, банкны данс гэх мэт хувийн мэдээллээ бичихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин