Иргэн Д.Монголхүүг суллахыг шаардсан иргэд Хуульзүй, дотоод хэргийн яамны гадна суулт зарлаж буй. Харин цагдаагийн байгууллагаас суулт зарласан хэд хэдэн хүнийг албадан саатуулсан. Энэ талаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга Б.Шинэбаатар тайлбар өглөө.
Тэрбээр “Цагдаагийн байгууллага төрийн тусгай хамгаалалтад байгаа байр болон түүний орчныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах үүрэгтэй. Өглөө 08.30 цагт төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхад эрх чөлөөнд халдлаа гэсэн гомдол мэдээлэл ирүүлсэн. Энэ дагуу цагдаагийн албан хаагчид холбогдох дөрвөн иргэнийг авчирсан. Тэднээс тайлбар мэдүүлэг аваад явуулсан. Цагдаагийн байгууллага ямар нэг иргэнийг хууль бусаар саатуулсан асуудал байхгүй” гэсэн тайлбарыг өгөв.
Уншиж байна |