Цагдан хорих анги байтугай айлын гэр рүү дайрч ордоггүй цаг үе биш үү
2021-10-06

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд хэвлэлийн хурал хийж, цагдан хорих 461 дүгээр анги руу Э.Одбаяр нарын иргэд хүч хэрэглэн дайрч, гэмт хэрэгт шалгагдаж байгаа Д.Монголхүүг аваад явсан тухай мэдээлэв.

 

 

Иргэн Д.Монголхүү Сүхбаатарын талбайд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан, хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн, цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудсан ч ирээгүй гэх шалтгаанаар түүнийг өчигдөр албадан баривчлаад байв. Гэтэл шөнийн 02.30 цагт хэсэг залуус цагдан хорих анги руу дайрч ороод, Д.Монголхүүг аваад зугтжээ.

 

Гэхдээ...төрийн тусгай хамгаалалттай цагдан хорих байгууллага руу хүссэн бүхэн нь дайрч орох боломжтой юу? Тэгээд цагдаагийн байгууллагын дарга нь гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг аваад зугтчихлаа гэж олон нийтэд мэдээлж, матрын нулимс унагах нь хэр зохимжтой вэ? Хуулийн байгууллага, цагдаа тийм хүчгүй, сул дорой хэрэг үү. Ийм байж яаж хуулийг сахиулж, иргэнийг хамгаалах юм бэ?

 

Тэгээд ч өнөө цагт төрийн хамгаалалттай цагдан хорих руу байтугай айлын гэр рүү дайрч ордоггүй болсон цаг. Цагдаагийн дарга өөрийгөө хамгаалах бус унагах нүхээ ухав бололтой. Иргэд итгэх нь бүү хэл элэг доог хийж байна. Миний цагдаа үнэхээр намайг хамгаалах уу?

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Айлын гэр рүү харанхуй шөнө дайрч ороод баривчилсан бол. Сайн эрчүүл хар гэрээс хүнээ аваад гарч л таарна
2021-10-06
OGTSRUUL MALIG BUDAH BAISAN YM
2021-10-06
Зочин:
ЦЕГ ын дарга бол ямар ч боловсролгүй, арын хаалганы генерал болхоор хуулиа мэдэхгүйдээ энэ шавар бурхан ШШГЕГ ыг дарамтлах гээд байгаа юм байхдаа араа мэдээсэй дэд дарга нар нь юу хийдэг байнаа
2021-10-06
Осор:
Загджав даргатай ШШГБ болон Энхтайван хурандаа мэдэгдэл хийх ёстой баймаар Цагдаагийн дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг даапаалж бна
2021-10-06
Зочин:
олсон уу. Ониггоотой юм
2021-10-06
Иргэн:
Ийм тэнэг юм яриад онигоо болоод сууж байдаг цагдаатай, бид ч мөн азтай ард түмэн шүү
2021-10-06
гэдэс гүзээгээ татая:
Хувцсандаа багтаж ядсан л хурандаа нар байх юм. Ийм хүмүүсийн хөдөлгөөн энэ тэр нь ямар юм байгаа бол доо. Монголын цагдаагийн үнэн төрх ийм л байна. Бусдыг байтугай өөрийгөө ч хамгаалж чадахгүй юмнууд биш үү
2021-10-06
Хорих анги нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамаарна
2021-10-06
Хүчний байгууллага үнэхээр хүчгүй гэж үү:
За тэгүүл хорих руу дайрч багын найзаа суллаж авая дөө. Одбаяр хэдүүлээ байсийм бол юу л олуулаа байв гэж ангийнхаа 30 хүнийг дагуулаад очиход болох л юм байна. ккккк
2021-10-06
Бэлтгэд хушуувч:
Паааа ажлаа мэддэггүй бас чаддагүй хөрөнгжсөн муу хурандаанцаруу юун сүртэйн. Иргэд хаалттай хорих анги руу ороод хүн аваад гарцан айннн. Юу гэсэн үг үү? Энэ нэг юм чинь бүр хушуувч генерал тэгээд улсын ЦЕГ ын дарга айнн. Ийм л ман ын чадваргүй хүүрнүүд дээ.
2021-10-06