Шүүгчдийн чуулган Төрийн ордонд болно
2021-10-06

Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  Төрийн ордонд зохион байгуулна. Чуулганд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид биечлэн оролцоно. Нийт шүүгчийн чуулганаас хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгож, холбогдох дүрэм, журмын төслийг хэлэлцэн батална.   

 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан. Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.” гэж заасны дагуу чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин