Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг дэмжиж, Зэвсэгт хүчний алба хаагчид “Тэрбум мод” тарих ажлыг эхлүүллээ. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид ангийнхаа байрлалд чацарганын 400 ширхэг мод суулгасан байна. Мөн тус анги Налайх дүүргийг ногоожуулах, моджуулахад дэмжлэг үзүүлэхээр энэ сарын 4, 5-ны өдрүүдэд тус дүүргийн Цэнгэлдэх хүрээлэнд 500 гаруй мод тарихаар төлөвлөжээ.
Уншиж байна |