Цахим орчинд цацагдсан видео бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас дуучин Т.Дэлгэрмөрөнг шалгаж эхэлжээ. “Солонгон ааштын Увидас” фэйсбүүк цахим хуудсанд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0:45, 10:30 цагуудад Т.Дэлгэрмөрөн нь Т.Анандаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, алахаар сүрдүүлсэн бичлэгт хойшлуулшгүй ажиллагааг явуулан шалгаж байна.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хорооны “Хамтарсан баг”-тай хамтран Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байна. Мөн Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, Эрүүлжүүлэх, саатуулах төвд түр саатуулжээ. Дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.