Санаатай галдан шатаасан хэргийг илрүүллээ
2021-09-29

 

Цагдаагийн байгууллагад 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05.45 цагт "Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад Чингэлтэй дүүргийн 9-р хороо .. тоотод оршин суух С-ийг хүүхдүүдтэйгээ гэртээ байхад гаднаас нь цоожилж, гал тавьсан байжээ. Тэд гэрийн цоожийг эвдэн гарч, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

 

Хэргийн шалгалтын явцад урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай 27 настай З гэгч гэрийн хаалгыг түгжиж, санаатай галдан шатаасан байж болзошгүй нь тогтоогджээ.  

 

Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгаж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Shuud.mn
Сонин хачин
iim medrel muutai hun sugnuudiig shorond ni tsaash ni haruulaach
2021-09-29