Хоёр хоногт зам тээврийн ослоор 30 хүн гэмтэж, 4 хүн нас баржээ
2021-09-27

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 547 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 356 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас нийслэлд 10, орон нутагт 20 хүн  гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь хохирсны 1 хүүхэд байна.

 

                          

 

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 131, орон нутагт 50, улсын хэмжээнд 181 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

 

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, аюулгүй байдлаа хангаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд  оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарах, тод өнгийн  гэрэл ойлгогчтой хувцас өмсөж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин