Энхтайваны гүүрнээс үсэрч амиа хорлох гэж байсан иргэнийг буулгажээ
2021-09-24
Гэрэл зургийг MPA.mn

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага урьд шөнийн 03:53 цагт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очиход Энхтайваны гүүрний баруун талд иргэн М/ 18 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилготой үсрэх гэж байжээ. 

 

Онцгой байдлын албан хаагчид 15 минут ажиллаж аюулгүй болгон буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Shuud.mn
Сонин хачин