Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд багийн нутаг “Бүрэхтийн-Ар” гэдэг газар малчин О-гийн 2 гэр, эд хогшлын хамт өчигдөр шатсан байна. Орон нутгийн хүмүүс ажиллаж малчин О-гийн 6 ханатай нэг гэр, 4 ханатай 1 гэр тус тус шатсаныг унтраасан байна. Энэ тухай мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газраас Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Э.Сонор