Цагдаагийн байгууллагын 100 жилийн түүх ном болон хэвлэгдлээ

Цагдаагийн байгууллагын 100 жилийн түүх ном болон хэвлэгдлээ

Монгол Улсын Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" гурван боть, "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл 1911-2021" номын нээлт өнөөдөр боллоо.

 

 

Арга хэмжээг нээж ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогтоо "Монгол төрийн түүхийн салшгүй нэг хэсэг бол Цагдаагийн  байгууллагын  түүх юм. Тиймээс бид  өнгөрсөн зууны түүхээ судлан "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь" номыг хэвлүүллээ. Эрдэмтэн судлаачид үндэсний төв архив, улс төрийн нам, УИХ, Засгийн газар, гадаад харилцааны, ТЕГ, ЦЕГ-ын архивын баримтад судалгаа хийсэн. Энэхүү баримтууд нь цагдаагийн байгууллагын бүхий л цаг хугацааг хамарч байгаа юм.

 

Уг бүтээл нь цагдаагийн байгууллагын түүхийг бүтээх үндсэн суурь болох бөгөөд гарын авлага болж, цагдаа судлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой” гэдгийг онцлов.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Манай залуучууд харц дээшээ бай. сайн байна.
2021-09-13