Явган зорчигчдыг мөргөж, амь насыг нь хохироолоо
2021-09-13

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 09 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд нийт 1158 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 822 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 9, орон нутагт 1 хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

 

 

Хүний амь хохирсон осол:

 

2021.09.12-ны өдрийн 22.00 цагийн орчимд ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашины жолооч, явган зорчигч мөргөж амь насын хохироосон.

2021.09.11-ний өдрийн 03.00 цагийн орчимд ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашины жолооч, явган зорчигч мөргөж амь насын хохироосон.

2021.09.11-ний өдрийн 23.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт асфальтан замд том оврын автомашин онхолож, зорчигчийн амь нас хохирсон.

2021.09.10-ны 13.00 цагийн орчимд Завхан аймаг Идэр сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй механизм өнхөрч, явган зорчигчийн амь нас хохирсон.

 

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 187, орон нутагт 47, улсын хэмжээнд 234 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

 

Иргэд жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөнд явганаар оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин