Мэргэжлийн хяналтын лабораторийн ахлах мэргэжилтэн ажилтнаа хүчинджээ
2021-09-10

 

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ажилладаг мэргэжилтэн Х ахлах мэргэжилтэн У гэгчид хүчиндүүлсэн гэсэн гомдлыг 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргажээ. Цагдаагийн байгууллага иргэн Х-гээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч, хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Shuud.mn
Сонин хачин