Шинжилгээ авах цэгүүдэд тусгаарлах өрөө бэлдээгүй зөрчил илэрчээ
2021-09-07

МХЕГ-аас цаг үеийн мэдээлэл хүргэж байна. 

 

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 183 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 93.959 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 334 объектын 77.276 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэлт хийх бодисын хангамж хүрэлцээгүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.

 

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:

Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 5 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдал хангагдаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, түр тусгаарлах өрөөг бэлдээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

 

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд цэгийн зохион байгуулалт болон гарын эрүүл ахуй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй байв. Илэрч буй зөрчил, дутагдлыг арилгуулахаар зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйгээр хангасан байна.

Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 6 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна.

 

Аюултай хог хаягдал:

Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 731 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 223 тусгаарлан ажиглах байр, 96 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 34 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 1084 цэгээс 71050.4 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан. Цуглуулсан 71250.4 кг хогийг устгаснаас 62356.6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 8893.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 72 тээврийн хэрэгсэл, 237 хүн ажилласан байна.

 

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 705 тээврийн хэрэгсэл, 594 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийн нэвтрүүлж, Улсын хилээр гарсан 686 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийн хяналт тавьж, 668 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийв.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 17 тир автомашинаар 348.6 тн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 859.4 тн /597.7 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 201.2 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 20 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 604800 ширхэг хүнсний өндөг, 16.3 тн ахуйн бараа, 20 тн эм эмнэлэгийн хэрэгсэл, 4.2 тн химийн бодис зэрэг/ бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан хилээс чөлөөлсөн байна.

 

Лабораторийн шинжилгээ:

2021.09.06-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 322 дээж хүлээн авч, 367 дээжийн шинжилгээний хариу гарсан. Удирдамж, Улсын байцаагчийн шинжилгээнд өгсөн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 1, Ахуйн химийн бүтээгдэхүүний 7, Орчны усны шинжилгээний 2, Бусад төрлийн бүтээгдэхүүний 2, Албан хүсэлтээр ирүүлсэн Орчны шинжилгээний 10, нийт 22 дээж шаардлага хангаагүй байна.

 

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд 144 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 79, ахуйн үйлчилгээний 22, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 37, зочид буудал 4, бүх төрлийн баар 2/ хамруулан хяналт шалгалт хийж 18 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

 

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -9

  • Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 6

  • Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан -1

  • Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан -2

Shuud.mn
Сонин хачин