Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байсныг хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүллээ.
Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран галт тэргэнд нарийвчилсан шалгалт хийсэн байна.
Төмрийн хүдэр дундах нэг ширхэг хуванцар тагтай саванд 41 ширхэг капсултай үл мэдэгдэх нунтаг зүйл байжээ. Хилчид дээрх эд зүйлийг холбогдох мэргэжлийн газарт мэдэгдэн хүлээлгэн өгөөд байна.
Эх сурвалж: ХХЕГ
Уншиж байна |