Мотоциклын осол буурчээ
2021-08-30

 

Энэ оны эхний улирлын байдлаар мотоциклтой холбоотой зам тээврийн 261 осол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван хувиар буурсан үзүүлэлт аж. Ослын улмаас улсад 146 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар буурчээ. Мөн ослын улмаас 46 хүний амь нас эрсэдсэн нь өмнөх оны мөн үеэс 37.8 хувиар буурсан байна. Ослоор нийслэлд 2, орон нутагт 44 хүн нас баржээ.

 

Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин