Хадгалалтын хугацаа нь дууссан 100 шил хятад архиныг устгалд оруулжээ
2021-08-24

МХЕГ-аас цаг үеийн мэдээлэл өглөө. Үүнд: 

 

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд 366 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 183, ахуйн үйлчилгээний 36, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 111, зочид буудал 10, амралт жуулчны газар 7, бүх төрлийн баар 18, сургалтын төв 1 хамруулан хяналт шалгалт хийж 16 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -8

  • Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 5

  • Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 3

Вакцинжуулалт:

Орон нутгийн хэмжээнд: Коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийгдэж буй 10 аймгийн 12 цэгт хяналт тавин ажилласан бөгөөд цэгүүдэд дархлаажуулалтын явцад урвал хүндрэл илрээгүй байна.

Нийслэлийн хэмжээнд: Вакцинжуулалтын суурин 10 цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьсан. Хяналт шалгалтаар вакцинжуулалтын цэгүүдэд хүний нөөц дутагдалтай, яаралтай тусламжийн үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай, эм тарианы хадгалалтын нөхцлийг хянаж бүртгээгүй, хүн хоорондын зай бариулаагүй, цэвэрлэгээ хангалтгүй дутагдал илэрчээ. Иймд зөрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.

Хяналт шалгалтад хамрагдсан цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл болон вакцины устгал бүртгэгдээгүй.

 

Хилийн хяналт шалгалт:

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 26 тир автомашин 446.3 тн бодис бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

 

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1569.9 тн мал амьтан, ургамлын гаралтай болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хилийн хяналтад хамрагдаж, хилээс чөлөөлсөн.

 

БНХАУ-аас 2019 онд импортлогдож, тусгай зөвшөөрөлгүйн улмаас гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байсан 100 шил хятад архины хадгалалтын хугацаа дууссан тул гаалийн горимоор устгалд оруулсан байна.

 

Лабораторийн шинжилгээ:

2021.08.22-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 239 дээж хүлээн авч, 159 дээжийн шинжилгээний хариу гарсан. Улсын байцаагчийн өгсөн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 8, Орчны усны шинжилгээний 9, Арчдасны шинжилгээний 5,  Албан хүсэлтээр өгсөн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, Орчны шинжилгээний 3, нийт 27 дээж шаардлага хангаагүй байна.

Shuud.mn
Сонин хачин
Хятад архи чинь жинхэнэ нэрж гаргасан архи тул хичнээн удаан жил хадгална улам эм болж үнэ хүрдэг гэж уншиж блаа. 100 жил хадгалсан Моутай архи 5 сая юань хүрээд Хятад тэрбумтангуудын бэл бэлчингээ харуулах хөрөнгө боллоо гэдэг мэдээ уншиж блаа. Монголд болохоор хугацаа нь дууслаа гэж мэдээ бичиж Аль нь үнэн бэ?
2021-08-25
Зочин:
Энэ далай шиг их дотоодын архины хажуугаар хятадаас архи бас оруулж ирнэ гэж байх аа. Манайд орж ирсэн хужаа нар л хэрэглэдэг байх даа.Ашгүй зөвшөөрөл өгөөгүй юм бна.
2021-08-24