Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Долоон гатлага багийн “Шар нуур” гэдэг газар “Сүүн” голын усанд суудлын автомашин живсэн, жолооч нь эсэн мэнд гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиход иргэн М /53 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “УАЗ-469” загварын суудлын автомашин жолоодож яваад “Сүүн гол”-ын усанд живүүлсэн байсныг “ЗИЛ-130” загварын ачааны автомашинаар татаад гаргаж чадаагүй тул орхисон байна. Өнөөдөр ар гэрийнхэн нь туулах чадвартай сайтай автомашин олохоор болжээ.
Э.Сонор
Уншиж байна |