Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Бөөргийн-Ам” гэдэг газар таван өрхийн 26 хүн, 5000 бог мал “Бөөргийн” голын усанд боогджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Ж, Н, Б, Г, Д нарын 2000 бог малыг усаар гаргасан байна. Усархаг ширүүн бороо үргэлжлэн орж байгаа тул 21:00 цагт зогсоосон. 08.20-ны өдрийн 06:00 цагт ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Шугуй” гэдэг газар “Дэлгэрмөрөн” голд 4 зорчигчтой автомашин үерийн усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн С /34 настай, эрэгтэй/-ийн Приус-20 загварын суудлын автомашинтай Ө /31 настай, эмэгтэй/, Т /10 настай, эрэгтэй/, Н /7 настай, эмэгтэй/ нар 2000 бог малтай үерийн усанд автсаныг аварч аюулгүй газар гаргасан байна.
Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар тус сумын нутгаар усархаг ширүүн бороо орж, 5 мм тунадас буусны улмаас 3 айлын гэр урссан, 3 айлын гэр усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж иргэн А-гийн 2 гэр, У-гийн 1 гэр, нийт 3 гэр урсаж, иргэн Д-гийн 2 гэр усанд автсан, мөн “Приус-11” загварын суудлын автомашин усанд суусан байсан бөгөөд 2 гэрийг нүүлгэн шилжүүлж, автомашиныг уснаас татан гаргасан байна. Тиймээс ОБЕГ-аас иргэдийг үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Уншиж байна |