Монгол Улсаар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан компанийг шалгаж байна
2021-08-16

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсаар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан гадаадын хөрөнгө оруулалттай компанийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай  Аba plus компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг уг хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шалгаж эхэлжээ.

 

 

Латви улсын иргэний 2013 онд  гадаад худалдаа, барилгын материалын чиглэлээр үүсгэн байгуулсан энэ компани тодорхой үйл ажиллагаа явуулаагүй атлаа 2018 оны 04 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын хооронд Монгол Улсын арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Үзбекстан, Украйн зэрэг 13 улсаас олон улсын давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар нийтдээ 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авчээ.

 

Мөнгө шилжүүлэн авсан даруйдаа 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг гадаадын 11 улс руу шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас энэ үйлдлийг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж, тус компанийн данснаас гадаад руу шилжүүлэхээр захиалсан 10 орчим тэрбум төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 13 өдөр хязгаарлажээ.

 

Цагдаагийн байгууллагаас тухайн мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор гадаадын долоон улс руу хүсэлт байна. Одоогоор гурван улсаас хүсэлтийн хариу ирсэн байна.

 

Аba plus компанийг үүсгэн байгуулагч Латви улсын иргэн 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гарсан аж.

 

Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн М-ийн гэр болон албан өрөөнд нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгээр олон тооны хүрэн баавгай, шилүүс зэрэг амьтны эд эрхтэн илэрчээ. Тиймээс уг хэрэгт Экологийн цагдаагийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Мөн иргэн М нь хуулийн байгууллагын олон ажилтанд нөлөөлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргасан учраас түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьжээ.

 

В.Бат

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zovhin:
Hahuulidaad l heregsehgui bolgochihgui bol iutasnii uzuurees atgaj dee ug ni
2021-08-16