Монголд нэвтрүүлсэн хар тамхины захиалагч Хонгконг улсад ял эдэлж байжээ
2021-08-16

 

Энэ оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкийн улсаас 989.2 гр мөс гэдэг нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Уг гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарыг холбогдуулан шалгаж байна. Иргэн Э-г өнөөдрөөс саатуулсан бөгөөд тэрбээр өмнө нь Хонгконг улсад хар тамхи, мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдэлж, 2020 онд суллагдан Монгол Улсад ирсэн аж.

 

2021 он гарсаар Монгол Улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг шалгаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувь, холбогдогч 21 хувиар буурчээ. Харин хар тамхитай тэмцэх газрын хураан авсан бодисын хэмжээ хоёр дахин өссөн байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
З:
Нэлээд хэдэн улсад цаазлагдах ялтай шүү
2021-08-16
Хараал идмэрүүдэд хатуу шийтгэл оногдуулах ёстой.
2021-08-16
Энэ ч дээ Юуг хэнд үүрүүлэх бол гэж хардацгааж байгаа гэсэн
2021-08-16
Хайран сайхан залуучуудыг минь энэ муухай зүйлээс хол байлгаж өгөөчээ...
2021-08-16
Зочин:
Яадаг муу новш вэ
2021-08-16