Зам тээврийн ослын 20 хувь нь согтуу жолооч, явган зорчигчоос үүдэлтэй
2021-08-16

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 08 дугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд нийт 954 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 613 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 22 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. Орон нутагт  16 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон. Ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 2 хүүхэд гэмтсэн байна.

 

 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 224 зөрчил илрүүлсний нийслэлд 139 орон нутагт 88 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Энэ оны эхний 7 сарын байдлаар гудамж замын хяналт шалгалтаар улсын хэмжээнд 18000 мянган зөрчлийг илрүүлснээс нийслэлд 7500 орон нутагт 10500 зөрчлийг илрүүлжээ.

 

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд ирж байгаа дуудлага мэдээлэлд гудамж замд гарч байгаа зам тээврийн ослын 10-20 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явганаар оролцож яваад зам тээврийн осол гаргах болон өртөх тохиолдлууд их гарч байгаатай холбогдуулан жолооч зорчигч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

                               

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин