УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Тэрбээр "Юуны өмнө нийт сонгогч түмэндээ түүхэн, чухал ач холбогдолтой бас онцгой нөхцөлд явагдаж байгаа сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос саяхан мэдээлсэн мэдээнээс үзэхэд улсын хэмжээнд ирц 13.45 хувьтай байгаа нь урьд өмнөх жилүүдээс өндөр байна. Манай иргэд цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиад сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь бахархууштай байна.
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн өмнө залуус маань Үндсэн хуульд заасан эрх үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.
Уншиж байна |