Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсний дараа "Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өглөө. Миний бодлоор энэ удаагийн сонгууль хоёр онцлогтой болж байна. Нэгдүгээрт, цар тахлын амаргүй цаг үед энэ удаагийн сонгууль явагдаж байна. Гэхдээ иргэдийн маань идэвх маш сайн байна, өмнөх сонгуультай харьцуулахад бүх хэсгийн хороонд ирц сайн байна.
Хоёр том онцлог бол Монгол Улс 1992 оноос хойш анх удаа төрийн тэргүүнээ зургаан жилд нэг удаа сонгох гэж байна. Өнгөрсөн 30 жилийн гол асуудал бол сонгуулиас сонгуулийн хооронд Засгийн газар маш бага хугацаанд 1.5 жил ажилладаг хүндрэл байсан. Парламентын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль дараалан болдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч, улс төрийн нэлээдгүй асуудал үүсдэг. Дахиад нэг жил болоод парламентын сонгууль болдог. Ийм цикль 30 жил тасраагүй. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс Монгол Улсын төр засагт томоохон шинэчлэл гарах байх гэсэн том итгэл найдвар, хүлээлттэй байна.
Нийт иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, төрийнхөө сонгуульд идэвхтэй оролцоорой" хэмээн уриаллаа.
Уншиж байна |