МҮОНРТ-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар:
-МҮОНРТ өөрсдийн чиг үүргийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулсаар ирсэн. МҮОНРТ мэтгэлцээний бэлтгэл ажлаа хангаж дуусаад байна. Үндсэн чиг үүргийн дагуу мэтгэлцээн бэлтгэсэн. Зарим хүмүүсийн тавьсан саналын дагу 3-5 удаа явуулах боломжгүй байсан. Өнөөдөр сурталчилгааны сүүлийн өдрийг сонгож, гурван намын нэр дэвшигчдэд саналаа тавьсан.
"МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар мэтгэлцээнийг шууд дамжуулна. Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого зэрэг таван сэдвийн хүрээнд мэтгэлцээн явагдана. 17.30-22.30 минут хүртэл таван цаг мэтгэлцээнийг явуулна. Нээлтийн үг хэлэх, асуултад хариулах дараалал, хаалтын үг хэлэх зэргээр бэлтгэсэн. Нэр дэвшигч бүрт зориулсан дохионы хэлмэрч ажиллана" гэж төлөвлөж байлаа.
МҮОНРТ Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд зориулж 60 гаруй сая төгрөг зарцуулсан. Мэтгэлцээнийг шууд дамжуулах 190 орчим хүн түргэвчилсэн оношлуурт хамрагдаж, бүгд сөрөг гарсан.
Бид өчигдөр уулзаад ХҮН-аас санал тавьсан. "Зөв хүн-электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч, эмчлүүлж байгаа. "Нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэмийг сахиулаад студид авчрах, гурван нэр дэвшигчийг эмнэлгээс мэтгэлцээн явуулах, явуулын станц аваачиж, Д.Энхбатын хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгээс мэтгэлцээн явуулах" зэрэг хувилбарыг явуулсан.
Улсын хоёрдугаар эмнэлгээс "Улаан бүс" рүү ямар нэг хүн оруулах боломжгүй, нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломжгүй гэдэг албан бичиг бидэнд ирүүлсэн. Мөн ТТХГ-аас ямар ч хувилбараар хийх боломжгүй гэсэн. Тиймээс МҮОНРТ Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй боллоо хэмээв.
Н.Нягт
Уншиж байна |