Х.Баттулга У.Хүрэлсүхийг дэмжиж байна
2021-06-07

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс Х.Баттулга хэнийг дэмжиж байна вэ. Энэ асуулт олон нийтийн болон улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. Учир нь У.Хүрэлсүх өнгөрсөн нэгдүгээр сард “Ерөнхий сайдын хувьд би хариуцлагаа хүлээж, танхимаараа огцрох болсноо мэдэгдэж байна” гэхэд хамгийн их дургүйцсэн хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. “Энэ үйл явдлаас болж Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр тангараг тасарсан” ч гэлцдэг. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс харин ч эсрэгээрээ У.Хүрэлсүхийг дэмжиж буйгаа үг, үйлдлээрээ харуулсаар байна.

 

Нийтлэлч Баабар “Яагаад Хүүк цойлов? 2017 ЕӨК сонгуульд АН, МАН, 2ууланд нь дургүйчүүд тэнцүү 30% авсан. Хэрэв Хиншүү ороогүй бол 2 мангас цагаан хуудсанд алуулах байв. Энэ бололцоог Хиншүү сүйтгэсэн Одоо Хиншүүгийн хувь хадгалагдана. АН-ын дэмжигчидийн 20% үлдсэн. Бусад нь болоод мояачууд Хүүкд шилжсэн” гэж жиргэсэн нь ч үүнийг нотолно.

Shuud.mn
Сонин хачин