Сонгуулийн сурталчилгааны "хаалтын өдөр"
2021-06-07

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 23:59 цагт албан ёсоор дуусгавар  болж хаалтаа хийнэ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдсөн.

 

Цар тахлын халдварын энэ үед нэр дэвшигчид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, сурталчилгаагаа явуулахаа тус тусынх нь сонгуулийн штабаас мэдэгдэж байлаа.  Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат гэр бүлийн хамт коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдон, эмчлүүлж байна. Тиймээс бусад нэр дэвшигчдэдээ ч “иргэд, сонгогчидтой уулзалт хийхээ зогсоож, цахимаар сурталчилгаагаа үргэлжүүлэх уриалгыг гаргасан. “Зөв хүн-электорат” эвслээс гаргасан энэ уриалгыг АН, МАН дэмжиж, сонгуулийн сурталчилгаагаа өнгөрсөн бямба гарагт зогсоож, цахим болон хэвлэл мэдээллээр үргэлжүүлэхээ мэдэгдсэн билээ.

 

Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол”, С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол”, нэр дэвшигч Д.Энхбат “Монгол хүн та чадна” уриатайгаар сонгуульд оролцож байгаа. Харин нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилт иргэд, сонгогчдод хэр хүрснийг таашгүй. Ямартай ч сонгуулийн сурталчилгааны 15 хоногийн 13-т нь иргэд сонгогчидтой уулзалт хийсэн.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:

Хариуцлагатай төр-шударга нийгэм

Эв нэгдэл

Монгол хүн- Монголын баялаг  гэсэн зорилт бүхий мөрийн хөтөлбөр-ийг дэвшүүлээд байгаа.

 

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ:

Үндэсний эв нэгдэл-ардчилсан төр

Монгол хүн-Монгол угсаатан

Гадаад харилцаа-төвийг сахих чиглэл бүхий бодлого

Батлан хамгаалах

Үндэсний аюулгүй байдал

Бусад асуудал- гэсэн зорилт бүхий мөрийн хөтөлбөр-ийг  боловсруулсан байна.

 

“Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат:

Монголын ард түмний эв нэгдэл, шударга ёс, эрх тэгш байдлыг хангагч Ерөнхийлөгч байна.

Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалагч Ерөнхийлөгч байна.

Боловсронгуй тогтолцоо, тэргүүний технологид суурилсан боловсролын бодлогыг дэмжигч Ерөнхийлөгч байна.

Парламентын ардчиллыг бэхжүүлэгч, хүний эрхийг дээдлэгч Ерөнхийлөгч байна.

Инновацыг дэмждэг, чөлөөт, эрүүл, өрсөлдөх чадвар бүхий тогтвортой эдийн засгийн бүтцийг дэмжигч Ерөнхийлөгч байна.

Улс орны эрх ашгийг дээдэлж, олон улсын нийтлэг хэм хэмжээнд нийцсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.

Эрүүл монгол хүний төлөө Монголын ирээдүйг эрхэмлэн дээдлэгч Ерөнхийлөгч байна.

Иргэдээ дэмжсэн, аль нэг бүлгийн биш нийт Монголын Ерөнхийлөгч байна гэсэн мөрийн хөтөлбөр-ийг дэвшүүлжээ.

 

Харин өнөөдөр сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр, нэр дэвшигчид МҮОНТВ-ийн мэтгэлцээнд оролцох хуваарьтай. Гэхдээ сонгуулийн төв байгууллагаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, хуваарьт өөрчлөлт оруулсан байгаа. Эдүгээ зарим сонгогчид сонголтоо хийж, саналаа өгөх өдрийг хүлээж байгаа бол зарим хэсэг нь эргэлзээтэй өдрүүд үргэлжилж байгаа. Сонгогчдын эргэлзээг нэр дэвшигчдийн мэтгэлцээн “тайлдаг”. Сонгогч бидний хувьд нэр дэвшигчийн мэтгэлцээнийг  үзсэнээр сонголтоо хийх л үлдэж байгаа юм.

Н.Энхлэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ene Gurav bol zygeer l Ylger Domog bolson Humuus yum Gurvan Tolgootoi Neg Lyy yum shuu !
2021-06-07
Юун өөрчлалт вэ? Бас л нэг луйвар хийх гээд бн уу энэ хулгайчууд чмнь?
2021-06-07
Nam bus irgen:
Technokrat Enkhbatad sanalaa ugnu.
2021-06-07