Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн цагаар 07:00 цагт эхэллээ. Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комисс байгуулагдсан бөгөөд санал авах ажиллагаа орон нутгийн цагаар хамгийн анх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Салбар комисст эхэлсэн.
Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэнээс 5 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цаг/УБ-ын цаг/-ийн байдлаар 14 Салбар комисст нийт 641 сонгогч саналаа өгөөд байсан.
Тэгвэл Улаанбаатарын цагаар 17.00 цагийн байдлаар салбар комиссуудаас ирүүлсэн мэдээлэл:
Токио - 17 цагийн байдлаар 429 иргэн саналаа өгч, ирц 51.7 хувьтай байна.
Софи - 11:00 цагийн байдлаар 12 сонгогч саналаа өгч, ирц 50 хувьтай байна
БНСУ-ын Сөүл хот дахь Салбар комисст 17 цагийн байдлаар СНЖ-д бичигдсэн сонгогчдын 32,4 хувь буюу нийт 349 сонгогч саналаа өгөв.
Варшавын салбар комисс 10.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд сонгогчийн ирц 8,2 хувьтай байна.
Пусан хот. Орон нутгийн 17:00 цагийн байдлаар нийт 47 сонгогч саналаа өгч, ирц 30.4 хувьтай байна.
Брюссель СК-04 - 10:00 цагийн байдлаар 22 сонгогч саналаа өгч, ирц 13.2 хувьтай байна.
Женев - 10.15 цагийн байдлаар ирц 33 сонгогч саналаа өгч, ирц 20.8 хувьтай байна.
Уншиж байна |