Хилийн чанад дахь монголчууд саналаа өгч эхэллээ
2021-05-30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дэлхийн 30 оронд байрладаг 45 дипломат төлөөлөгчийн газарт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй 7400 орчим сонгогчид саналаа өгөхөөр бүртгүүлжээ.

 

 

Тэдний саналыг тавдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж,31-ний оройн тухайн улсын цагаар 22.00 цаг хүртэл авна. Сонгогчид дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн очиж саналаа өгнө. Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сонгуулийн хуулиараа сонгогч санал авах байранд биечлэн очиж саналаа өгөх зохицуулалттай юм.

 

Санал хураалт дууссаны дараа салбар комисс сонгогчдын саналыг битүүмжилж, төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгнө. Харин Сонгуулийн ерөнхий хороо саналыг хүлээн авч, Монгол Улсад Ерөнхийлөгчийн санал авах ажиллагаа дууссаны дараа буюу зургадугаар сарын 09-ний 22.00 цагаас хойш тоолж, дүнг нь гаргах юм.

 

Австрали улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13:00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгөөд байгаа юм. Токио хотод тухайн улсын цагаар 12 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот зэргээр цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.

 

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна.

 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bid bolood bidnii naizuud delxiin ontsog buland Avstralid Amerikt Evropt Solongost Xyatadad Kanadad ajillaj amidartsgaaj baina, songoltgyi songuuliig ogoxoor xymyys alga daa !
2021-05-30
Zochin:
Toxiroo xiisen songoltgyi songuuliig gadaad orond baigaa irged demjij ogoxgyi ee ! Bid ardchilsan uls orond shudarga ardchilsan songuuliig ogch sursan xymyys !
2021-05-30
Хүүхдүүдээсээ асуулаа. Тэгсэн ямарч сонголт алга гэнэээ. Ман ын хүн чинь мундаг ш дээ гэсэн чинь загнуулаад авлаа. Саналаа бүү өг очиж хэрэггүй гэсэн. Тэгвэл цагаан сонголт гэтэл бүр буруудав. 50% д нь хүргэж болохгүй гэнэ. Тэгээд яаахын гэсэн зүгээр л гэртээ байж бай наад сонгууль чинь сонгууль болохгүй өөр хүмүүс гараад ирнэ тэр үед нь хэлж өгнө гэнэээ.
2021-05-30