Тусгаарлагдаж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна
2021-05-24

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах үүднээс телевизийн нэвтрүүлэг, дүрстэй мэдээлэл хадмал болон дохионы хэлтэй байна. Мөн сонгуулийн сурталчилгааны уулзалтыг задгай талбайд хийх шаардлагыг тавьж буй. Ингэхдээ уулзалтад ирж буй хүмүүс хоорондын зайгаа барьж, амны хаалттай байхаас гадна хүүхэд дагуулж ирэхийг хоригложээ.

 

Харин коронавирусийн халдвараар эмчлэгдэж буй болон тусгаарлагдаж байгаа иргэдийн саналыг халдвар хамгааллын тусгай дэглэмийг баримтлан зөөврийн хайрцгаар авна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин