Хүүхдийн төлөө фондод цугласан 2.2 тэрбум төгрөгийг төрийн санд шилжүүллээ
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд Монгол соёл-Монгол хүүхэд цахим тоглолт зохион байгуулагдсан. Энэ цахим тоглолтын үеэр 43 мянган хүний хандалтаар 2.2 тэрбум төгрөгийн хандив цугларчээ. Энэ мөнгийг Хүүхдийн санд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус мөнгөөр Хүүхэд хөгжлийн ордон барих юм байна. Тухайн ордны зураг төсөл бэлэн болжээ. Мөн хотын дарга Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 1.1 га газрыг шийдэж өгсөн байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Засгийн газрын тусгай сангуудад нэмэлт өөрчлөлт оруулах хууль 04 дүгээр сарын 08-нд батлагдаж, төрийн сангийн данс өчигдөр албан ёсоор нээгдсэн. Өнөөдөр Хүүхдийн төлөө фонд ТББ-ын таван дансанд цугласан мөнгийг хүүхдийн сангийн албан ёсны төрийн санд шилжүүлж байна” гэсэн мэдээллийг өглөө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ