Хуульчид СЕХ-нд хүсэлт гаргаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг эргүүлэн татах хүсэлтийг гаргаж байгаа аж. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд "Ерөнхийлөгчид нэр дэвшигч сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан байна" гэсэн заалттай. Харин энэ заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд тусгаагүй юм. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нь Австрали улсад амьдарч байгаад 2016 оны долдугаар сард эх орондоо ирсэн байна. Тиймээс У.Хүрэлсүхийг нэр дэвшигчээс бүртгэж, үнэмлэх олгохыг татгалзаж өгөхийг СЕХ-нд хүссэн байна.
Н.Нягт