СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг материалыг улс төрийн намаас хүлээн авч байна. "Зөв хүн-электорат" эвслээс УИХ-ын гишүүн асан Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд:
-Өнөөдөр нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүлээлгэж өглөө. Анх удаа бид зургаан жил сонгогдох Ерөнхийлөгчийнхөө эрхийг хэрэгжүүлж байна. Бид бичиг баримтаа бүрэн хүлээлгэж өгсөн. Гурав хоногийн дараа нэр дэвшигчийг бүртгэж авснаа СЕХ бидэнд мэдүүлнэ. СЕХ-ны удирдлагын зүгээс холбогдох төрийн байгууллагаас авах мэдээллийг авсан гэлээ.
Н.Нягт
Уншиж байна |