"MGL-1FIGHT NIGHT IV" тулаан энэ сарын 9-нд болно
2020-11-05

Монголын Тулааны Шилдэг Тамирчдын холбоо нь 2009 оны зургадугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус холбооны зорилго нь Мэргэжлийн Кик бокс, Холимог тулааныг Монголдоо хөгжүүлэх, хүүхэд залууст сурталчлах, холимог тулаанаар Дэлхийн холбоодод Монгол Улсынхаа нэрийг гаргах тамирчид бэлдэх болон тэмцээн уралдаан зохион байгуулахад чиглэсэн.  Холбооны зүгээс чансаа ахих MGL-1 FIGHT NIGHT тэмцээнийг гурван удаа, MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP  Аваргын бүсийн төлөөх тулаануудаас гадна Япон, БНХАУ, ОХУ, Тува, Буриад, Халимаг улсын тамирчидтай хийсэн халз тулааныг 14 удаа зохиосон. Мөн сорил тулаануудыг 11 жилийн турш тасралтгүй зохион байгуулсаар өдийг хүрчээ.

 

Энэ хугацаанд Мэргэжлийн кик боксын 9 аварга, Холимог тулааны 22 аваргыг шалгаруулж, одоогийн байдлаар АНУ-ын UFC, BELATOR,  Солонгос Улсын ROAD, Япон Улсын DEEP, БНХАУ-ын RUFF,  Холимог тулааны ONE CHAMPIONSHIP зэрэг олон холбоонд тамирчид амжилттай тулалдаж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасаар байна. Тухайлбал Ази Номхон далайн орнуудын  LEGEND CHAMPIONSHIP  холбооны аваргын бүс, мөн ONE CHAMPIONSHIP холбооны Дэлхийн аваргын бүсийг Монгол Улсын тулааны анхны гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг эх орондоо авчирсан түүхтэй.

 

Холимог тулааны спортыг бүх насны хүмүүс үзэж сонирхоход эл холбооныхон хувь нэмрийг оруулсаар байгаа. Холбооны зүгээс цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар тов зарлажээ.

 

  1. 2020.11.09    MGL-1 FIGHT NIGHT 5 дугаар тэмцээн
  2. 2020.11.23    MGL-1 FIGHT NIGHT 6 дугаар тэмцээн
  3. 2020.12.07 MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP  Аваргын бүсний төлөөх тулаануудыг энэ ондоо багтааж хийхээр төлөвлөсөн байна.

 

MGL-1FIGHT NIGHT 4 ДҮГЭЭР ТУЛААН 2020 ОНЫ 11 САРЫН 9-НД БОЛНО. ТУЛААН ХИЙХ ТАМИРЧДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 

Энэ удаагийн чансаа ахиулах тулаанд холимог тулааны 57 кг-ийн жингийн шилдэг найман тамирчин хасагдах журмаар тулалдан 2020 оны 57 кг-ийн жингийн аварга, бүсийн эзэн тодорно. Энэ жинд 2012 оноос хойш “Шандас ММА” Р.Отгонтулга, Монголын Жиүжицүгийн холбооны О.Пүрэвгэсэн гэх хоёр аварга тодорсон байна. Чансаа ахиулах тулаан 70 кг-ийн жингийн тамирчдын дунд өрнөх бол Оргил тулаан Мэргэжлийн боксын WBC холбооны 2002 оны залуучуудын аварга, Мэргэжлийн бокс-т 34 тулаан хийж, 27 ялсны 22 тулаан нь КО буюу хүнд цохилтоор буулгаж байсан Г.Баяртогтох холимог тулааны төрлөөр Баянхонгор аймгийн сумын начинтай анх удаа тулалдах аж.

 

ТУЛАЛДАХ ТАМИРЧДЫН ТАНИЛЦУУЛГА:

 

 

1. 57 кг жинд Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, “Ирээдүй ММА”-ын тамирчин Цогтсайханы Лхагвасүрэн. 176 см өндөр, 21 настай. Хөвсгөл аймагт 2013 оноос боксын спортоор Алтан-Очир багшийн удирдлага доор бэлтгэл хийж байгаад 2018 онд Улаанбаатарт орж ирж, 2019 оноос “Ирээдүй ММА”-д холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. “MGL-1 FC”  2020 оны сорил тулаанд 2 ялалт байгуулж, 2020 оны “MGL-1 FC” 14-р тулаанд “Шандас ММА”-ын Сүхбатад шүүгчдийн саналаар ялагдсан. Дасгалжуулагч багш, МУБТС тэргүүний ажилтан, Японы мэргэжилтэн багш Араи Жүн Ичи

 

ӨРСӨЛДӨГЧ

 

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. "Адуучин" хочит Мягмар овогтой Мөнхбат 160 см өндөр, 28 настай.  2017 онд“Мастер тулаанч” реалити шоугаар ялалт байгуулан гарч ирсэн. “MGL-1 fight night” 2 дугаар тэмцээн дээр ХСИС-ийн тамирчин Түвшинзаяаг шүүгчийн саналаар ялсан. 57 кг жингийн хамгийн намхан тамирчин. Нийт 5 тулаан хийж, 4 ялсны 2 нь хүнд цохилтоор, 2 нь шүүгчийн саналаар ялж, 1 ялагдал хүлээсэн байна. Дасгалжуулагч багш ОУХМ Ганбаатар, ОУХМ Д.Төрбат

 

 

2. 57 кг жинд ЦЭНХЭР БУЛАН Дундговь аймаг, Дэлгэрхангай суманд төрсөн. Бие хамгаалах урлаг Таеквондогийн төрлөөр 13 наснаасаа хичээллэж эхэлсэн. “Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар”-ын тамирчин Цогттуяа овогтой Түвшинзаяа. 170 см өндөр, 22 настай. 2018 оны “MGL-1 FC” сорил тулаанд ялалт байгуулан гарч ирж, өрсөлдөгч 3 тамирчнаа КО буюу хүнд цохилтоор буулган авч, “MGL-1 FIGHT NIGHT” 2 дугаар тэмцээнд Адуучин хочит М.Мөнхбатад шүүгчдийн саналаар ялагдал хүлээж байсан. Дасгалжуулагч багшТаеквондогийн спортын мастер Б.Хатанбаатар

 

ӨРСӨЛДӨГЧ

 

“Komit service”, “Team Tungaa”, “Шандас ММА”-ын тамирчин Б.Мөнхдэлгэр. 170 см өндөр, 27 настай. Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 2016 онд холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. “MGL-1 FC” –ын тулаанд ээлж дараалан боох, өчих мэхээр ялалт байгуулсан. 2019 онд холбооны 10 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Монгол Туургатны Холимог тулаан”-ы “MGL-1 FC13 тулаан”-д өрсөлдөгч болох “Ширэн бээлий” клубын тамирчин Г.Золжаргалыг гарт өчиж ялсан. Нийт 4 тулаан хийж, бүгдэд нь өчиг боох мэхээр ялалт байгуулсан өчиг боолтын мастер түүнд одоо аваргын төлөө тулалдах эрх нээгдэж байна. Дасгалжуулагч багш МУГТ Ж.Нарантунгалаг

 

 

3. 70 кг жинд Дорнод аймгийн Ардын цэргийн 085-р ангийн тамирчин Бадамдоржийн Золхүү. 183 см өндөр, 25 настай. 2020 оны сорил тулаанд 77 кг жинд КО буюу хүнд цохилтоор ялалт байгуулж, “MGL-1FC” 14 дүгээр тэмцээнд 77 кг жинд “Самбо ММА”-ын Т.Уугантулгыг боолтоор ялсан. Одоо 70 кг жинд тулалдах гэж байна.

 

 ӨРСӨЛДӨГЧ

 

Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Хангай Нуруу Байгалийн Цогцолборт хамгаалалтын захиргаа “Ширэн бээлий” клубын тамирчин Пүрэвдоржийн Содномдорж. 183 см өндөр, 25 настай.  Жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. 2020 оны “MGL-1FC” сорил тулаанд 3 өрсөлдөгчид бүгд шууд бууж өгсөн бөгөөд 2020 оны “MGL-1FC” 14 дүгээр тэмцээнд Эрдэнэт хотын “Зэвдожо”-ны тамирчин Ц.Пүрэвсүрэнг боох мэхээр ялан одооогийн байдлаар 4 ялалттай явж байна. Дасгалжуулагч Багш ОУХМ Д.Төрбат

 

 

4. 57 кг жинд NEW Мarguee тамирчин Батчулуун овогтой Жанчивнямбуу 173 см өндөр, 29 настай 2016 оны сүүлээр бие хамгаалах урлагаар хичээлж эхлэсэн бөгөөд 2017 оны холбооноос зохион байгуулсан МАСТЕР тулаан ралите шоунд шилдэг 22 тамирчингаар шалгарч чадсан ч MGL-1FIGHT NIGHT 1 тулаанд Түвшинзаяад ялагдал хүлээсэн 5 тулалдаж 3 ялж түүнээс ТКО-2 ялж 2 ялагдал хүлээсэн байна.

 

ӨРСӨЛДӨГЧ

 

“Фүкү Фүүдс”ХХК, “Голдан стар”-ын тамирчин Бат-Ирээдүй овогтой Цэндсүрэн. Өндөр 170 см 22 настай. 2010 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн, боксын суурьтай тамирчин. “MGL-1 FC”-д нийт 4 тулаан хийснээс гарын хүнд цохилт буюу КО-оор 2 удаа, техникийн илт давуугаар 1 удаа, өчиг боолтоор 1 удаа ялалт авсан. Хамгийн сүүлд “MGL-1 FIGHT NIGHT” 3 дугаар тэмцээнд БГД-ийн Спорт хорооны тамирчин Б.Алтанцацралыг 3-р үеийн 4.30 секунд-д ТКО буюу техникийн илт давуугаар ялж 4  ялалт, нэг ч ялагдалгүй явж байна. Дасгалжуулагч багш ОУХМ Г.Ганзориг

 

 

5. 57 кг жинд  “Team Tungaa”, “Шандас ММА”-ын тамирчин Отгонсүрэн овогтой Сүхбат.  176 см өндөр, 20 настай. 2018 оноос тулааны спортоор хичээллэж эхэлсэн. 2020 оны сорил тулаанд өрсөлдөгч нараа өчиж боох мэхээр ялж, шалгаран гарч иржээ. “MGL fighting-14”тулаанд “Гардио ММА”-ын тамирчин Б.Алтансүхийг шүүгчдийн саналаар ялж, нийт 4 тулаан хийсний 2-т нь өрсөлдөгчөө өчих боох мэхээр ялж, 2 удаа шүүгчдийн саналаар ялсан байна. Дасгалжуулагч багш МУГТ Нарантунгалаг

 

ӨРСӨЛДӨГЧ

 

Говь-Алтай аймгийн Есөн булагт төрсөн. 2016 Улаанбаатар хотод ирж, “Ширэн   бээлий” клубт бэлтгэлээ хийж эхэлсэн. Цэрмаа овогтой Отгонбаяр 168 см өндөр, 27 настай. MGL-1 FC сорил тулаан болон бусад тулаанд ээлж дараалан 3 удаа ялалт байгуулж, одоогийн байдлаар ялагдалгүй явж байна. Тус тамирчин барилдах урлагтай бөгөөд өрсөлдөгчөө доороо оруулан гарын хүчтэй цохилтуудаараа ялалт байгуулдаг. MGL-1 FC 13 дугаар тулаан дээр “Наадам Центр”-ын тамирчин Сайханбилэгийг шүүгчдийн саналаар ялж 3 ялалттай болсон. Дасгалжуулагч багш Боксын ОУХМастер Д.Төрбат

 

ОРГИЛ ТУЛААН

 

 

-93 кг жинд Баянхонгор аймгийн төрсөн Туул овогтой Намнанбаяр 180 см өндөр, 23 настай Бөхийн спортоор Баянхонгор аймагт аймгийн заан Шагдарсүрэн багшийн удардлаган доор хичээлж эхлэсэн. 2016 онд Сумын начин цол хүртсэн MGL-1 FC сорил тулаанд өрсөлдөгчөө боолтоор ялалт байгуулсан тамирчин.

 

ӨРСӨЛДӨГЧ

 

-93 кг жинд Golden Boxing жимийн тамирчин Ганбатын Баяртогтох өндөр 170  см 40 настай Мэргэжлийн боксын WBC холбооны 2002 оны залуучуудын аварга, Мэргэжлийн боксоор 34 удаа тулаан хийж 27 ялж түүнээс 22 тулаан ко буюу хүнд цохилтоор буулгаж байжээ. Дасгалжуулагч багш Боксын ОУХ мастер С.Эрдэнэбат Боксын Спортын мастер Ундрахбаяр

Shuud.mn
Сонин хачин