Танилц: Соёлын сайдын зөвлөлийн бүрэлдэхүүн

Соёлын сайдын зөвлөлийг байгуулжээ. Анхдугаар хуралдаанаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт Соёлын яамны хурлын танхимд хийх юм байна. Хуралдаанаар соёлын салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлцэгдэж буй Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийнэ.
Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд:
-Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров
-Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн
-Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо
-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав
-ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
-Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат
-Чингис хаан одонт, МУ-ын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар
-Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан
-Гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан
-Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог
-Доктор, профессор Э.Сонинтогос
-Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач А.Чадраабал
-Найруулагч Б.Баатар
-Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол
-Гавьяат жүжигчин Н.Онон нар багтдаг юм байна.
Эх сурвалж: www.polit.mn
С.САРУУЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ