Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулахаар болов 
2020-11-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Уг тогтоолоор Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Э.Оюунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсэгт “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” гэснийг “1 жилийн хугацаагаар хасах” болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын 2 дахь заалт буюу Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Shuud.mn
Сонин хачин
зас:
одоо өмнөговийн одбаяр заан болж байгаа юмуу.7 даваагүй биздээ.би л одбаяр бол авахгүй.тэр хэзээч 7долоо давж чадахгүй учир алга тосон авнадаа
2021-09-19
зочин:
Энэ одоо бараг барилдахгүй байлгүй дээ, ямар нүүрээрээ 100 жилийн ойд зодоглох юм бэ, допингдон байж олсон жаал жуул юмаа аятайхан тордоод малаа маллаж байсан нь дээр байлгүй дээ
2020-11-04
БААТАРЖАВТ:
УХАСХИЙЖ АВААЧААД ХУРАНДАА ӨГЧИХӨЖ Л БАЙДАГ.
2020-11-04
Эргүү бөхөөс цагдаа өгсөн цолоо хурааж хөөж явуулаач ээ
2020-11-03
Бай шагналыг бас хураах байлгүй дээ.
2020-11-03