“Шонхорууд”-ын 23 дараалсан хожлыг “Танан Импекс” зогсоолоо

img

Спрайт хөгжлийн лигийн 2011-2012 оны  аваргын төлөөх цувралын  эхний тоглолт өчигдөр олон улсын стандартад нийцсэн Буянт Ухаа спорт цогцолборт боллоо.  Хүчирхэг бүрэлдэхүүнтэй  “Танан Импекс”  баг цувралын эхний тоглолтонд өнгөрсөн жилийн аварга “ДХИС-ийн CRM Шонхорууд” багийн 23 дараалсан хожлыг  зогсоож, 84:65 харьцаатайгаар илүүрхсэн байна. Тоглолтын эхний үе  эн тэнцүү өрнөж  улмаар 15:15 харьцаатайгаар өндөрлөсөн бол  хоёрдугаар үеэс эхлэн   “Танан Импекс”   багийн ээлж дараалсан довтолгоо амжилттай болж байлаа. Энэ үед О.Ууганбаяр багаасаа  шилдэг тоглолтыг үзүүлсэн. Тэрээр хоёрдугаар үед 12 оноо авч тоог холдуулж, тоглолтыг  өөрийн багийн талд эргүүлсэн гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр  “ДХИС-ийн CRM Шонхорууд”  багийн хоёрдугаар гарааны тав хангалтгүй тоглолтыг үзүүлж байсан. Улмаар тоглолтын хоёрдугаар үе  41:27 харьцаатайгаар  “Танан Импекс” багийн тэргүүллээр өндөрлөсөн.   Үлдсэн үеүдэд ч гэсэн  “Танан Импекс”  баг   тоглолтын санаачлагыг гартаа аван, багийн тоглолтыг үзүүлж, 84:65 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Ийнхүү цувралыг 1:0 харьцаатайгаар  “Танан Импекс”   багийн залуус тэргүүлж эхэлсэн. Тус тоглолтод  “Танан Импекс”   багаас О.Ууганбаяр 27 оноо, А.Сумъяа 12 оноо авч шилдэг тоглолт үзүүлсэн бол “ДХИС-ийн CRM Шонхорууд” багаас С.Батбаяр 14 оноо, Б.Баянбат 9 оноо авсан ч  баг хожигдол хүлээлээ. Өнөөдөр цувралын хариу  тоглолт Буянт Ухаа спортын цогцолборт  19.30 цагаас болно. “ДХИС-ийн CRM Шонхорууд” баг цувралыг тэнцүүлж 1:1 болгож чадах болов уу?  “Танан импекс” баг шинэ аварга болох уу? зэрэг асуултын хариуг Буянт Ухаа спорт цогцолборт очиж үзээрэй. Аваргын тоглолтын өмнө энэ улирлын хүрэл медалийн төлөө “УБЦТС ХК” болон “Эрдэнэдрийлинг RIGS” багууд өрсөлдөх юм. Хожсон нь хүрэл медаль хүртэх учир маш сонирхолтой тоглолт болно.  Энэ тоглолт ч гэсэн таныг уйдаахгүй байх аа. Ингээд Спрайт лигийн үнэнч хөгжөөн дэмжигч та бүхнийг хүрэлцэн ирж сонирхолтой тоглолтуудыг үзэхийг урьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
nuguu munkhbold ni yagaa ve. neg ch onoo avaagui yum uu. bas ikhbayar biluu neg zaluu bgaa gesen
2012-01-19