Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг өвчний улмаас таалал төгсчээ

Монголын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр 1982 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлийг эзэмшиж төгссөн. “Давааны цаана даваа", “Цэрэг эрсийн жирийн өдрүүд", “Хатанбаатар", “Тань руу нүүж явна", "Намрын халуун өдрүүд", “Ацаг шүдний зөрүү", “Намар нахиалсан мод" зэрэг олон тайз дэлгэц, театр, киноны олон арван дүрийг бүтээсэн.
"Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" зэрэг киноны сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр монгол түмэнд хайрлагдсан түүний урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2009 онд Монгол Улсын гавьяат цол тэмдгээр шагнаж байв.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ