Нови-Сад хотноо самбо бөхийн ДАШТ болно
2020-09-29

 

Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Сербийн Нови-Сад хотноо явуулахаар Олон улсын самбо бөхийн холбоо (FIAS) шийдвэрлэлээ. Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ийг Нови-Сад хотноо зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан бөгөөд одоо насанд хүрэгчдийн ДАШТ-ийг тэнд хамтатган хийх болжээ.

 

ДАШТ-ийг явуулахаар анх төлөвлөсөн Туркменистаны Ашгабат хот коронавируст цар тахлын улмаас нэрээ татаад байгаа юм. “FIAS дэлхийн түвшинд аль болох олон тэмцээн явуулахыг дэмжиж ирлээ. Гэвч цар тахлын нөхцөл байдал бидний төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах болж байна. FIAS-ын календарт багтсан хоёр томоохон тэмцээнийг хүлээн авахаар болсон Сербийн самбо бөхийн холбоонд талархал илэрхийлье. Тэд урьд өмнө олон тэмцээн зохион байгуулсан туршлагатай учраас эдгээр тэмцээнийг амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэж FIAS-ын ерөнхийлөгч Василий Шестаков өгүүлжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин