Өнөө цагийн хөлбөмбөгчдийн дундаас хамгийн өндөр үнэлгээтэй тоглогчоор Францын шигшээ болон “Пари Сен-Жермен”-ий залуу довтлогч Килиан Мбаппе тодорчээ. Түүнийг 2018 онд “Монако”-гоос 165 сая фунт стерлингээр худалдаж авч байсан бөгөөд зах зээлд зарагдах одоогийн ханшийг нь 231 сая фунт стерлингээр тогтоосон байна. Сонирхолтой нь 2017 онд “Барселона”-гаас “Пари Сен-Жермен”-д 200 саяар ирсэн Неймар өдгөөгийн “топ-10”-д багтаагүй ажээ.
Ингээд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй байгаа 10 хөлбөмбөгчнийг танилцуулья:
1.Килиан Мбаппе (Пари Сен-Жермен) 231 сая
2.Рахим Стерлинг (Манчестер Сити) 173 сая
3.Жэйдон Санчо (Боруссиа Дортмунд) 159 сая
4.Трент Александер-Арнолд (Ливерпуль) 152 сая
5.Маркус Рашфорд (Манчестер Юнайтед) 135 сая
6.Мохамед Салах (Ливерпуль) 129 сая
7.Садио Мане (Ливерпуль) 124 сая
8.Антуан Гризманн (Атлетико Мадрид) 121 сая
9.Алфонсо Дэвис (Бавари Мюнхен) 119 сая
10.Харри Кэйн (Тоттенхэм) 106 сая
М.Бүүвэй
Уншиж байна |